Өгөгдөл устгах заавар
Сүүлд шинэчилсэн: 2026-11-29
mchat-аар дамжуулан бизнестэй чатласан харилцагч эсвэл mchat ашигладаг бизнес өөрийн мэдээллийг устгуулах боломжтой.
Харилцагч — хурдан арга
- Тухайн бизнесийн Messenger чатанд «мэдээллээ устга» гэж бичнэ. Хадгалсан нэр, утас, хүргэлтийн хаяг тэр дороо устаж, баталгаажуулсан хариу ирнэ.
Харилцагч — ярианы түүхийг бүхэлд нь устгуулах
- Дараах хаягаар хүсэлт илгээнэ: имэйл: hello@mzm.agency, утас: 9011 3323.
- Хүсэлтэд аль бизнесийн пэйжтэй чатласан, Facebook дээрх нэрээ бичнэ.
- Бид 30 хоногийн дотор мессеж, зураг, захиалгын холбоо барих мэдээллийг устгаж, хариу мэдэгдэнэ.
- Бизнесийн нягтлан бодох бүртгэлд хуулиар хадгалах ёстой захиалга, төлбөрийн баримт нь нэргүй болгосон хэлбэрээр үлдэж болно.
Facebook-ээс апп-ын хандалтыг хасах
- Facebook → Тохиргоо ба нууцлал → Тохиргоо → Апп ба вэбсайт хэсгээс mchat-ийг сонгоод «Хасах» дарна.
- Бизнесийн пэйжийн холболтыг mchat-ийн Тохиргоо → Сувгууд хэсгээс салгаж болно.
Бизнес хэрэглэгч
- Бүртгэл болон бизнесийн бүх өгөгдлийг (мэдлэгийн сан, яриа, харилцагчийн мэдээлэл) устгуулах хүсэлтийг дээрх хаягаар илгээнэ. Бид хүсэлт гаргагчийг бизнесийн эзэн мөн эсэхийг шалгасны дараа 30 хоногт устгана.