Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-11-29
Эм Зэт Эм Эйженси ХХК (MZM Agency) («бид», «mchat») нь бизнесүүдэд Facebook Messenger болон вэб чатаар харилцагчдадаа хариулах, захиалга авах, сошиал контент бэлтгэх AI туслах үйлчилгээ үзүүлдэг. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, устгадгийг тайлбарлана.
1. Хэний мэдээлэл
- Бизнес хэрэглэгч — mchat-д бүртгэлтэй бизнесийн эзэн, ажилтан.
- Харилцагч — mchat ашигладаг бизнесийн Facebook пэйж эсвэл вэб чатаар бичсэн хүн. Харилцагчийн мэдээллийн хувьд тухайн бизнес нь мэдээлэл хариуцагч, бид түүний өмнөөс боловсруулагч болно.
2. Цуглуулдаг мэдээлэл
- Бизнес хэрэглэгч: нэр, имэйл, нууц үгийн хэш, бизнесийн нэр, үйлдлийн бүртгэл (audit).
- Facebook холболт: пэйжийн нэр, ID, пэйжийн хандалтын токен (шифрлэж хадгална). Бид таны хувийн Facebook нууц үгийг хэзээ ч харахгүй.
- Харилцагч: Messenger-ийн пэйжид хамаарах ID (PSID), нийтэд харагдах нэр, илгээсэн мессеж, зураг, ярианы түүх.
- Захиалга хийх үед харилцагчийн өөрөө өгсөн нэр, утас, хүргэлтийн хаяг — дараагийн захиалгад дахин асуухгүйн тулд хадгална (утасны дугаарыг AI загварт бүтнээр нь харуулдаггүй).
- Бизнесийн оруулсан мэдлэгийн сан: үнийн жагсаалт, бодлого, түгээмэл асуулт, файл.
3. Ашиглах зорилго
- Харилцагчийн асуултад тухайн бизнесийн мэдлэгийн сан дээр тулгуурлан хариулах.
- Захиалга үүсгэх, төлбөрийн төлөвийг мэдэгдэх, шаардлагатай үед ажилтанд шилжүүлэх.
- Хариултын чанарыг сайжруулах (бизнес эзний засвар, үнэлгээ).
- Аюулгүй байдал, хууль бус хэрэглээнээс сэргийлэх.
Бид мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор зарахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Нэг бизнесийн харилцагчийн мэдээллийг өөр бизнест харуулахгүй — бизнес бүрийн өгөгдөл тусгаарлагдсан.
4. Гуравдагч үйлчилгээ
- Meta Platforms (Facebook Messenger) — мессеж хүлээн авах, илгээх.
- AI загварын үйлчилгээ үзүүлэгч (Anthropic, Google) — хариулт боловсруулах. Тэдэнд зөвхөн тухайн хариултад шаардлагатай хэсгийг дамжуулна.
- OVHcloud (Сингапур дахь дата төв) — үйлчилгээний сервер, өгөгдөл хадгалах.
- Бизнесийн холбосон онлайн дэлгүүр ба төлбөрийн үйлчилгээ — захиалга, төлбөр боловсруулах.
5. Хадгалах хугацаа
- Ярианы түүх: 12 сар хүртэл, дараа нь устгана эсвэл нэргүй болгоно.
- Харилцагчийн хадгалсан утас, хаяг: харилцагч устгуулах хүртэл эсвэл бизнес үйлчилгээгээ зогсоох хүртэл.
- Бизнес хэрэглэгчийн бүртгэл: бүртгэл идэвхтэй байх хугацаанд; хууль заасан бүртгэлийг хуулийн хугацаагаар.
6. Таны эрх
- Харилцагч чат дотор «мэдээллээ устга» гэж бичвэл хадгалсан утас, хаяг, нэр тэр даруй устана.
- Бүх мэдээллээ үзэх, засуулах, устгуулах хүсэлтийг өгөгдөл устгах заавар-ын дагуу илгээнэ.
7. Аюулгүй байдал
Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ; токен, нууц түлхүүрийг шифрлэж хадгална; өгөгдлийн санд бизнес бүрийн мөрийн түвшний тусгаарлалт (RLS) хэрэглэнэ; ажилтны хандалтыг эрхээр хязгаарлаж, бүртгэнэ.
8. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт: имэйл: hello@mzm.agency, утас: 9011 3323.